[go: nahoru, domu]

Jump to content

төрөл

Wiktionary-с
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.

Монголоор

Үгийн гарал

Үгийн дуудлага

[tцrцl]

Үндэсний бичиг

ᠲ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊ᠯ


(төрүл)

Галиглах зарчим

Үгийн утга

нэр.
  1. Хүний амьдрах үе; нэгэн нас
  2. Садан
  3. Анги, зүйл, янз
  4. Амьтан, ургамлын язгуурын дараа, дүрсийн дээр орох ангилал
  5. Юмны нэг ижил дүрс, байдал

Ойролцоо үг

Нийлмэл үг

урьд төрөл шашин. - шашны ойлголтоор хүнд урьд нас, энэ нас, хойд нас гэж байдаг гэдгийн урьд нас нь, энэ ойлголтоор бол төрөхийн өмнө аливаа хүн, адгуус, хорхой шавж зэрэг амьтан байсан
хойд төрөл шашин. - шашны ойлголтод гарах гурван насны сүүлчийнх нь, хүн үхээд дахин төрдөг гэх номлол
төрөл хүмүүс - садан хүмүүс, гарал угсаа нэгтэй хүмүүс
төрөл хэл - гарал, үүсэл нэг буюу ойр хэлнүүд
төрлийн ах - нэг овгийн ах
төрлийн дүү - нэг овгийн дүү
төрлийн холбоо - садан төрлийн сүлбээ
цусан төрөл - эхийн төрөл
ясан төрөл - эцгийн төрөл
махан төрөл - цусан төрөл, эхийн талын хамаатан
хааны төрөл - хааны угсааны хүмүүс
төрлийн дарга түүх. - тайж нарын төрөл бүр өөр өөрийн нэжгээд төрлийн дарга байгуулж, уул төрлийн хамаг хэргийг хянан байцаадаг байсан Манжийн дарангуйлалын үед хэрэглэж байсан захиргааны арга
аж ахуйн төрөл - аж ахуйн зүйл
өөр өөр төрлийн хэмжигдэхүүн - өөр өөр зүйлийн хэмжигдэхүүн
төрөл бүрийн - янз бүрийн
төрөл төрлийн - олон янзын
төрөл ойртол - ойр төрлийн бие махбод өөр хоорондоо үржих үзэгдэл
мигуйн төрөл - муурын төрөл буюу мий төрлийн амьтан
цэцгийн төрөл - цэцгийн зүйл
төрөл төрлөөр нь ангилах - юмыг адил шинжээр нь ангилах

Зөв бичихзүй

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

тө|рөл нэр. *~ арилжих (тэс өөр болох) (садан) цусан/ясан ~, төрлийн, төрөлд, төрлөөс

Үндэсний бичгийн зөв бичихзүй


Орчуулга

Хоршоо үг

Товчилсон үг

БТЗ Биологийн Төрөл Зүйл
ТББИН Төрөл Бүрийн Барааны Импорт Нэгдэл

Хэлц үг

Өвөрмөц хэлц

төрөл арилжих - а.шашны ёсонд төрлөө солих, хувиран төрөх; б.үхэх; в.тэс өөр болох, огт өөр болох
төрөл арилжуулах - алах
төрөл арилжих - а.үхэх~Аягүйдвэл, Эх дагина дээрхийн нэг оройн найрт Ханд ван, манай Сайн ноён хан хоёрт төрөл арилжих хундага дэвшүүлж орхиж магадгүй шүү (Б.Ринчен, Үүрийн туяа). б.тэс өөр болох, огт өөр болох
төрөл арилжуулах - алах~“…одоо их нямбай Хүй амбан аль хэдийнээ өнгөрчихсөн хэргийг ёроол уудлан сэргээх санаатай оролцож байхад Хутагт аягүйдвэл намайг төрөл арилжуулах магадгүй юм шүү” (Б.Ринчен, Үүрийн туяа). ~“…тэр хэдэн мухар толгойтнуудыг төрөл арилжуулж, сүнсийг нь бурханы оронд төрүүлнэ” (Б.Ринчен, Үүрийн туяа).
төрөл мултрах - төрөл садан сүлбээ холдож алга болох~“...би хээр уулзвал ер түмэн заяандаа чамайг танихгүй нь ээ. Ёстой нэг төрөл мултарсан хүн шиг болж дээ чи бид хоёр” (Б.Ринчен, Үүрийн туяа).

Хэвшмэл хэлц

Авах өгөхөд
Төрөл байдаг
Айл олон ч амь нэг
Төрөл олон ч төсөө нэг
Мод мушгиу ч ширхэг байдаг
Төрөл хартай ч хэлж байдаг
Төр төмөр нүүртэй
Төрөл махан нүүртэй
Төрөл атаатай
Ураг атаагүй
Төрөл орон
Төрсөн эх
Төрөл садан хол нь дээр
Төрсөн нутаг ойр нь дээр
Төрөл садны хол нь сайн
Түлш усны ойр нь сайн
Төрөл төрсөндөө муу
Тэмээ хамуунд муу
Төрөл хөрвөл
Төмрөөс хүйтэн
Төрөл хүний тэнгэр нэг
Төхөм газрын ус нэг
Төрөл хүнээс
Төрийн хүн
Төрөл хүнээс
Түмэн хүн дээр
Төрсөн нутгаасаа төө зайдаагүй
Төрөл садангаасаа сөөм салаагүй
Төрсөн нутгийн ойр нь сайн
Төрөл садны хол нь сайн
Төхөм сахих хүүтэй
Төрөл татах хүүхэнтэй
Тураг шувуу ядрахдаа уулаа
Төрөл хүн ядрахдаа садангаа

Аман зохиолд орсон нь

Зүйр үг

Төрөл садны хол нь дээр
Төрсөн нутгийн ойр нь дээр

Тайлбар: хамаатан садан ч гэсэн бие биенийхээ амьдралд хэтэрхий оролцох хэрэггүй

Төрөл төрөгсдөө өргөвөл төрсөн үрдээ сургаалтай
Төр ёсыг дагавал түмэн олондоо өлзийтэй

Тайлбар: төрөлд төрөгсөд, төр олондоо тахимдуу байх

Төрлөө мэдэхгүй нохой
Төмрөө мэдэхгүй хуурай

Тайлбар: удам угсаа, гарал үүслээ мэдэхгүй