[go: nahoru, domu]

Jump to content

Калигула

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.
Ромын догшин эзэн хаан Калигула

Калигула албан ёсны нэр: Гай Цезарь (Германик) (Англи хэл:Caligula officially Gaius Caesar (Germanicus)) (12 оны наймдугаар сарын 31-нд Латиумын Антиумд төрж, 41 оны нэгдүгээр сарын 24-нд Ромд нас барсан.) Хүүхэд насныхаа хоч Калигула (“Бяцхан гутал”) нэрээр нийтэд алдаршсан түүний эцэг эх, ах дүүс нь тодорхойгүй шалтгаанаар нас барсны дараа Тибери өөрийн залгамжлагчаар түүнийг нэрлэжээ. Ингэсэн нь Тиберийн үхлийн шалтгаан болсон байж магадгүй гэж түүхчид үздэг. Калигула төр барих хугацаандаа долоон сарын турш хүндээр өвчилж, оюун ухаан нь тогтворгүй болсон төдийгүй зан авир нь харгис хэрцгий болжээ. Триалуудын урвалтыг (38 он) илрүүлж, тэдний дэмжигчдийг болон иргэдээс авилга авагсадыг цаазлажээ. 40 онд Галлыг тонон дээрэмдэж, Британид халдан довтлох төлөвлөгөө боловсруулж эхлэв. Тэрээр өөрийгөө бурхан гэж зарлан, өөрийн эгч Друсиллаг нас барсны дараа дарь эх хэмээн зарлажээ. Харгис дарангуйлал туйлдаа хүрэхэд хуйвалдагчид түүнийг хороохоор шийдсэн бөгөөд цезарийн бие хамгаалагч Праэториан торгон цэргүүд түүнийг хороосон ажээ.

Лавлах

Анхдагч эх сурвалжууд

Хоёрдогч эх сурвалжууд