[go: nahoru, domu]

Jump to content

Хельмут Коль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.
Хельмут Коль, 1996 он

Хельмут Йозеф Михаэль Коль (герман. Helmut Josef Michael Kohl; 1930 оны 4-р сарын 3-нд Бүгд Найрамдах Веймар улсын Рэйн дахь Людвигсхафен төрсөн- 2017 оны 6-р сарын 16-нд ХБНГУ-ын Рейн дахь Людвигсхафен нас барсан) -германы төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1982-1998 онд ХБНГУ-ын Холбооны Канцлер. Хельмут Коль ХБНГУ-ын удирдах хугацаандаа "Хүйтэн дайн" дуусгавар болгоход болон Герман улсын Европт нэгдэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 1973-1998 онд Ардчилсан Христианы Холбооны дарга. Канцлерын албан тушаалд 16 жил 26 хоног болж Германы түүхэнд хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн амжилт тогтоожээ.