[go: nahoru, domu]

Jump to content

Олимпын жүдогийн тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олимпын жүдогийн тэмцээн
Жүдо
Жүдо
Олимпын наадам
1964 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008 • 2012
Медальтнууд

Жүдо нь анх 1964 онд Японы Токио хотноо болсон Зуны олимпын наадамд олимпын хөтөлбөрт багтжээ. 1968 оны олимпын наадмын хөтөлбөрт багтаагүй боловч дараагийн олимпоос нь эхлэн баттай байр суурь эзлэн багтах болсон байна. 1988 оны олимпын наадмыг хүртэл зөвхөн эрэгтэй жүдочид оролцож ирсэн бөгөөд 1988 онд эмэгтэй жүдогийн төрөл үзүүлэх спортын хэлбэрээр багтан, дараагийн 1992 оны олимпоос албан ёсны төрөл болжээ.

Тэмцээний журам[засварлах | кодоор засварлах]

Жүдочид жингийн ангиллаар өрсөлдөнө. Алт, мөнгөн медалийн эзэд ердийн бөхчилсөн байдлаар тодроно. Жингийн ангилал тус бүрт 2 хүрэл медалийн эзнийг тодруулдаг. Хагас шигшээд үлдсэн тамирчдад ялагдсан жүдочид дагах барилдаан хийж, тэндээс шалгарсан нь хагас шигшээ барилдаанд ялагдсан жүдочидтой барилдаж, хүрэл медалийн эзэн тодорно.

Жингийн ангилал[засварлах | кодоор засварлах]

Олимпын наадмуудад 4-8 жингийн ангиллаар тамирчид өрсөлдөж байв. Одоо эрэгтэй эмэгтэй тус тус 7 жингийн ангилал бий. Мөн жингийн ангиллуудын тодорхойлолт нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бөгөөд доорх хүснэгтээс харна уу..

Эрэгтэй[засварлах | кодоор засварлах]

1964 1972-1976  1980-1984   1988-1992  1996-2012 [1]
Нээлттэй ангилал
жингийн хязгааргүй
 
Хүнд жин
+80 кг
Хүнд жин
+93 кг
Хүнд жин
+95 кг
Хүнд жин
+100 кг
Хагас хүнд жин
90-100 кг
Хагас хүнд жин
86-95 кг
Хагас хүнд жин [2]
80-93 кг
Дунд жин
81-90 кг
Дунд жин
78-86 кг
Хагас дунд жин
73-81 кг
Дунд жин
68-80 кг
Дунд жин
70-80 кг
Хагас дунд жин
71-78 кг
Хөнгөн жин
66-73 кг
Хөнгөн жин
65-71 кг
Хагас дунд жин [3]
63-70 кг
Хөнгөн жин
-68 кг
Хагас хөнгөн жин
60-66 кг
Хагас хөнгөн жин
60-65 кг
Хөнгөн жин
-63 кг
Хэт хөнгөн жин
-60 кг
4 6 8 7 7

Эмэгтэй[засварлах | кодоор засварлах]

1992-1996 2000-2012 [1]
Хүнд жин
+72 кг
Хүнд жин
+78 кг
Хагас хүнд жин
70-78 кг
Хагас хүнд жин
66-72 кг
Дунд жин
63-70 кг
Дунд жин
61-66 кг
Хагас дунд жин
57-63 кг
Хагас дунд жин
56-61 кг
Хөнгөн жин
52-57 кг
Хөнгөн жин
52-56 кг
Хагас хөнгөн жин
48-52 кг
Хэт хөнгөн жин
-48 кг
7 7
  1. 1.0 1.1 2008 оны Бээжингийн олимпын жингийн ангиллууд дараах хаягт бий: [1]
  2. 1972, 1976 оны олимпын наадмын албан ёсны бичиг баримтуудад "Хөнгөн хүнд жин" гэж тэмдэглэгдсэн байдаг..
  3. 1972 оны олимпын наадмын албан ёсны мэдээнд "Холион бантан жин", 1976 оны олимпын наадмын албан ёсны мэдээнд "Хөнгөн дунд жин" гэж бичигдсэн байдаг.

Медалийн жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Жүдогоор олимпын наадмаас бүх тивийн төлөөлөл медаль хүртэж байсан нь тус спортыг дэлхий дахинд жигд хөгжсөн спорт болохыг илтгэж байна. Улс орноор нь авч үзвэл, жүдогийн эх орон Японы тамирчид 72 медальтай тасархай тэргүүлж байгаа бол Франц 44, Өмнөд Солонгос 40 медальтай удаалж байна. Монгол улсын хувьд 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд буй. Улс орнуудын авсан медалийн жагсаалтыг доорх хүснэгтээс үзнэ үү.

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Япон 36 18 18 72
2  Франц 12 8 24 44
3  Өмнөд Солонгос 11 14 15 40
4  Хятад 8 3 9 20
5  Куба 6 13 16 35
6 Зөвлөлт Холбоот Улс ЗХУ 5 5 13 23
7  Нидерланд 4 2 16 22
8  Орос 3 4 6 13
9  Польш 3 4 2 9
10  Герман 3 3 13 19
11  Бразил 3 3 13 19
12  Итали 3 2 7 12
13  Испани 3 1 2 6
14 Гүрж улсГүрж Гүрж 3 1 2 6
15  Умард Солонгос 2 2 4 8
16  Австри 2 2 1 5
17  Бельги 2 1 8 11
18 Нэгдсэн багНэгдсэн баг Нэгдсэн баг 2 0 2 4
19  Баруун Герман 1 4 3 8
20  Унгар 1 3 5 9
21  Америкийн Нэгдсэн Улс 1 3 8 12
22 Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ 1 2 6 9
23 Монгол УлсМонгол Улс Монгол Улс 1 2 4 7
24  Румын 1 2 3 6
25  Швейцар 1 1 2 4
26  Словени 1 0 2 3
27  Азербайжан 1 0 1 2
28  Беларусь 1 0 1 2
29  Турк 1 0 1 2
30  Грек 1 0 1 2
31  Нэгдсэн Вант Улс 0 7 10 17
32  Канад 0 2 3 5
33  Узбекистан 0 2 2 4
34  Австрали 0 1 2 3
35  Болгар 0 1 2 3
36  Израил 0 1 2 3
37  Украин 0 1 2 3
38  Алжир 0 1 1 2
39  Египет 0 1 1 2
40  Казахстан 0 1 0 1
41  Словак 0 1 0 1
42  Эстони 0 0 3 3
43  Югослав 0 0 2 2
44  Аргентин 0 0 1 1
45  Чехословак 0 0 1 1
46  Исланд 0 0 1 1
47  Киргиз 0 0 1 1
48  Латви 0 0 1 1
49  Португал 0 0 1 1
50 ТажикистанТажикистан Тажикистан 0 0 1 1
51  Колумби 0 0 1 1
Нийт 125 125 247 497