[go: nahoru, domu]

Jump to content

Шиньжү тойрог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шиньжү шянь-с чиглүүлэгдэв)
Шиньжү шянь

Шиньжү (新竹縣, Hsinchu) — Тайвань орны Тайвань мужийн харьяа шянь (хошуу). Засаг захиргааны төв — Жүбэй.

Тайвань арлын өрнө умард захад 1428 км2 газар нутагтай (22 нутгаас 12-р том). Дорно зүгт Шюэшань, Дабажянь уул, өрнө зүгт Тайванийн хоолой хүрч, умард талаараа Таоюань, өмнөд талаараа Мяолитай хиллэдэг. Өөрт захирагдахгүй Шиньжү хотыг бөөрөндөө наасан.

Шиньжү шяньд 2014 оны тооцоогоор 537,630 оршин сууж байв (11-р олон).

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Шиньжү шянь дотроо 1 хот (ши), 3 балгас (жэнь), 9 шян (сум)-гийн нутаг болж хуваагдана.

  • Нэг хот: Жүбэй (шяний төв)
  • Гурван балгас : Гуаньши, Шиньпү, Жүдун
 Commons: Hsinchu County – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ Бүгд Найрамдах Хятад Улс хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.