[go: nahoru, domu]

Jump to content

Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
БАСФ-Лудвигсхафен байрлах салбар үйлдвэр

Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэл нь техниктэй холбоотой бизнесийн салбар бөгөөд гол зорилго нь техникийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг бодитоор бий болгон амьдралд нэвтрүүлэх. Үйлдвэрийн байгууламжийн үйлдвэрлэлийн хамрах хүрээ нь тухайн салбар эсвэл тоног төхөөрөмжийн төрлөөс хамааран янз бүр байна. Үүнд үйлдвэрлэлийн теxнологи, эрчим хүч, ханган нийлүүлэлтийн техник, үйлдвэрлэлийн техник, машин үйлдвэрлэл болон цахилгаан техник гэсэн салбарууд орно. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд системийг бүхэлд нь авч үзэн нэг эд ангид аль болох олон үүрэг гүйцэтгэхээр анхнаас төлөвлөдөг. Эд анги бүрийн гүйцэтгэх үүрэг нийт процессоос бий болох бөгөөд нэгдсэн процесс нь тодорхой нөхцөлүүдийг хангаж байх ёстой. Эхлээд процесс бүрийг судлан алхам бүрийг нэг нэгээр нь тодорхойлоод түүнийгээ найдвартай ажиллах горимыг тооцсоны үндсэн дээр хэрэгтэй зураг төслөө гаргана. Дараа нь процессуудыг хооронд нь холбох, тохируулга хийх болон шаардлагатай бол техникийн сайжруулалт хийсний дараа үндсэн процесс бий болох бөгөөд энэ үндсэн процессыг ханган нийлүүлэх болон хог хаягдал зайлуулаx (("Utilities") төхөөрөмж болон тухайн системийг удирдах болон хяналтын системтэй холбосоны дараа тоног төхөөрөмжийн үйлдвэр маань бүрэн болно. Үйлдвэр барихдаа анхнаасаа зайлшгүй төлөвлөх ёстой зүйлүүдэд мөн үйлдвэрээс гарч буй хог хаягдлыг зайлуулаx бодлого, үйлдвэрийн процесс бүрт яаж хог хаягдлыг багасгах бодлого, хорт хий болон хорт хийг цэвэрлэх төхөөрөмж болон ажлын үеийн аюулгүй байдал зэргийг сайн тооцон оруулж өгөх нь тухайн үйлдвэрийн чухал бүрэлдхүүн хэсэг юм.

Шинээр үйлдвэрийн байгууламж барих түүний хөгжил

[засварлах | кодоор засварлах]

Техникийн тоног төхөөрөмжийн хөгжлийн процесс дараах нийтлэг алхамуудад хувааж болно:

  1. Үйлдвэрлэлийн технологи буюу процессын хөгжлийг түүний бүрэлдхүүн хэсэг болох тоног төхөөрөмжтэй нь болон тэдгээрийн шинэчлэлийг лаборатор болон туршилтын үйлдвэрт аж үйлдвэрийн хэмжээнд хүртэл хөгжихөөр тооцож үзэх
  2. Удирдлагын, эдийн засгийн болон техникийн нөхцөл байдлыг тооцон олох мөн үйлдвэр ашиглагчийн шаардлагуудыг тооцох
  3. Өөр өөр техникийн болон эдийн засгийн харьцуулсан судалгаа бүхий техник эдийн засгийн үндэслэл. Энэхүү судалгаа зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрсөн гэсэн шийдвэр байх бөгөөд энэ нь тухайн үйлдвэр ерөөсөө баригдах үгүйг шийддэг.
  4. Концептын үе (урьдчилсан төлөвлөгөө), энэ нь олон янзын үйлдвэрийн төслөөс аль нэгийг сонгож үүнийг хийе гэсэн эцсийн сонголт ба үүний дараа байгууламжийн техникийн цар хүрээ хэр байх болон түүний ойролцоо үнэлгээг гаргах. Мөн төслийн хөрөнгө оруулалтанд шаардагдах анхны өртөг, зардал болон хугацааг тооцоолон ойролцоогоор гаргах
  5. Техникийн болон эдийн засгийн хамгийн ашигтай загварыг боловсруулах мөн ирээдүйд гарах бүх зардал болон орлогыг нарийн тооцоолон гаргаx. (Анхны техникийн зураг төсөл буюу Basic Engineering)
  6. Шаардлагатай бүх зөвшөөрлийн төлөвлөлт хийх, энэ зөвшөөрлөө тухайн эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авах
  7. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ болон бүх бүрэлдхүүн хэсгүүдийн дэлгэрэнгүй тайлбар, нарийвчилсан зураг төслийг бэлдэх (Хэрэгжүүлэх төлөвлөгөө буюу Detail Engineering)
  8. Төслийн нарийвчилсан бүрэлдхүүн хэсэг болон ажиллах хүчний хөдөлмөрийн хөлсний талаарх үнийн санал тавих
  9. Ирсэн үнийн саналыг хооронд нь харьцуулаад захиалга өгөх
  10. Байгууламжaa барих ажлыг эхлүүлэх
  11. Байгууламжийг ашиглалтанд авах
  12. Харилцан тохирсон хөдөлмөрийн гэрээний дагуу нотлох баримтуудыг цуглуулах (Материалын өртөг, энергийн өртөг, чанарын баталгаа, баталгаат хугацаа гэх мэт)
  13. Байгууламжийг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх

Үйлдвэрийн байгууламжийн гэрээ

[засварлах | кодоор засварлах]

Энэ төрлийн байгууламжийн үйлдвэрлэл маш том цогцолбор учир түүний үйлдвэрлэлийн гэрээ дан ганц тухайн үйлдвэрт зориулсан гэрээний төрөл болон хөгжиж ирсэн. Тиймээс энэ төрлийн олон улсын гэрээний загварыг гаргадаг байгууллага байдаг ба үүний жишээ нь FIDIC (Federation Internationale des Ingenieurs-Conseils). Silver Book хэмээх төслийн талаар бичсэн ном нь зөвхөн EPC-Tүлхүүр гардуулах-Шийдэл (анг.: Тurnkey-Projekt) зориулсан гэрээний загвар юм. Эдгээр гэрээний загваруудад эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн хуваарилах болон хариуцлагыг хязгаарлан тогтоох талаар нарийвчлан бичсэн дүрмүүд байдаг. Хэрэв ямар төсөлтэй холбоотой маргаан гарвал олон улсын худалдаа үйлдвэрийн танхимын журмын дагуу Парис хотноо шүүхээр таслан шийдвэрлэх талаар мөн тусгаж өгсөн байдаг.

Үйлдвэрийн байгууламж ашиглагчид

[засварлах | кодоор засварлах]

Үйлдвэрлэлийн технологи нь дэлхийн аж үйлдвэрийн ихээхэн том хувийг эзэлдэг. Үүнд ялангуяа дараах үйлдвэрийн салбарууд багтана:

  • Газрын тос болон байгалийн хийн үйлдвэр
  • Химийн болон эмийн үйлдвэрүүд
  • Бордоо болон хүнсний бүтээгдхүүний үйлдвэр
  • Металл боловсруулах үйлдвэр

Ном сурах бичиг

[засварлах | кодоор засварлах]
  • Sattler, Klaus; Kasper, Werner: Verfahrenstechnische Anlagen - Planung, Bau und Betrieb, WILEY-VCH Verlag Weinheim, 2000. ISBN 3-527-28459-1
  • Hirschberg, Hans Günther: Handbuch Verfahrenstechnik und Anlagenbau - Chemie, Technik, Wirtschaftlichkeit, Springer-Verlag Berlin Heidelberg 1999, ISBN 3-540-60623-8