[go: nahoru, domu]

Jump to content

Марта Вашингтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
15:56, 28 Наймдугаар сар 2023-ий байдлаарх UlaanbaatarBot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Марта Вашингтон (1732 оны 6 сарын 13 - 1802 оны 5 сарын 22) бол Америкийн Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны эхнэр юм. Хэдийгээр тухайн цаг үед тэргүүн хатагтай гэсэн нэр томъёог гаргаж ирээгүй байсан боловч Америкийн Нэгдсэн Улсын анхны Тэргүүн хатагтай гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг. Түүнийг "Хатагтай Вашингтон" гэж дууддаг байсан. 25 настай байхад түүний анхны нөхөр Даниел Парк Кустис нас барч 4 хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорсон. Харин Вашингтонтой гэрэлсэнээр их хэмжээний хөрөнгөтэй болж, газар худалдаж аван, үл хөдлөх хөрөнгөдөө боолчуудыг ажиллуулах болжээ.

Амьдралын эхэн үе болон гэрлэлт

[засварлах | кодоор засварлах]

Марта Дандриж нь 1731 оны 6 сарын 2-нд Британийн колони нутаг болох Виржина мужид байдаг эцэг эхийнхээ "Хүрэн шугуй" гэх газар мэндэлсэн. Тэрээр Британиас цагаачилж ирсэн Виржинад тариалан эрхэлдэг Жон Дандриж (1700-1756) болон Англи, Франц, Уэльс гаралтай Францис Жонас нарын ууган охин юм. Мөн Жон, Виллиям, Бартоломив гэсэн 3 эрэгтэй, Мэри, Францис, Элизабет, Мари гэсэн 4 эмэгтэй дүүтэй байсан.

1750 оны 5 сарын 15нд Марта 18 настайдаа өөрөөсөө 2 насаар ах баян тариалангийн эзэн Даниел Парк Кустистэй гэрэлж, "Хүрэн шугуй"-аас холгүй Памонкей голын өмнөд эрэгт Цагаан ордоны эдлэнд амьдардаг байсан. Тэд Даниел, Францис, Жон, Марта гэсэн 4 хүүхэдтэй байсан боловч Даниел, Францис нар нь хүүхэд байхдаа нас барцгаасан. 1757 Мартагийн нөхөр нас барж 25 насандаа асар их эд хөрөнгийг өвлөн бэлэвсэрч үлдсэн. 1759 оны 1 сарын 6нд 27 насандаа Марта Дандриж Кустис нь Жорж Вашингтонтой Цагаан ордоны эдлэнд гэрэлсэн. Тухай газар амьдарч, хөрөнгө эзэмшдэгийнхээ хувьд Вашингтон нь Марта болон Кустис нарыг тодорхой хэмжээгээр мэддэг байжээ. 1758 оны 3 сард Вашингтон Мартагийн гэрт 2 удаа зочилсон ба сүүлийн уулзалтан дээрээ сүй тавих санал тавьжээ. Яг энэ үеэр Вашингтоноос илүү баян Чарлез Картер гэх тариалангий эзэнтэй бас уулздаг байсан ажээ.