[go: nahoru, domu]

Jump to content

Мини компьютер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
19:55, 2 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх Legobot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Data General Nova, хамгийн анхны 16-бит Мини компьютер, Компьютерийн түүхийн музейд

Мини компьютер эсвэл шууд мини гэж нэрлэгддэг жижиг ангиллын компьютерийн нэг төрөл нь 1960-аад оны үеэр хүчээ аван хөгжиж байсан ба түүхэндээ өрсдөлдөгчид болох мэйнфрэйм болон дунд зэрэглэлийн комьпютерүүдээс хамаагүй цөөн тоотой зарагдсан байдаг. Тухайн үедээ ийм ангиллын комьпютерүүд үйлдлийн систем, техник хамгамжаараа ялгардаг байж. Нью-Иорк Таймс сэтгүүлээс 1970 онд явуулсан санал асуулгын үр дүнд ийм ангиллын комьпютерүүдийг 25,000$-оос бага үнэтэй, телепринтер мэтийн гаралтын төхөөрөмжтэй, дор хаяж 4КБ санах ойтой дээд түвшний Фортран, Basic зэрэг хэл дээрх програмуудыг ажиллуулах чадвартай хэмээн тодорхойлсон байдаг. Гол зориулалт нь удирдлага, зааварчилгаа, сүлжээний зохицуулалт зэрэг тооцоолж хадгалахаас тэс өөр зориулалттай компьютерүүд юм. Уг ангиллын компьютер үүсч хөгжөөд 50 орчим жил өнгөрөхөд 100 гаран компани энэ чиглэлээр шинээр байгуулагдсан ба одоо үед 30 хүрэхгүй нь үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. 1971 оны intel 4004 –өөс эхлүүлээд ганц чип бүхий CPU нийтэд дэлгэрсний дараа мини компьютер гэх ангилал хамгийн бага Мэйнфрэйм компьютерүүд болон Микро компьютерүүдийн завсарт дунд зэрэглэлийн компьютерт хамаарах болсон байна. Одоо үед Мини компьютер гэх нэр томьёо бараг хэрэглэгддэггүй. Ангиллын хувьд одоо ч дунд ангиллалд багтсан хэвээр ба хамгийн хүчин чадал сайтайгаас нь дурьдвал SPARC, POWER зэрэг орох ба Oracle, IBM, HP зэрэг компануудын Итаниүм Микро-процессор дээр суурилсан комьпютерүүд ч мөн энэ ангилалд багтдаг.

Орчин үеийн үйлдлийн системүүд ба Мини компьютер

Анхан үедээ DEC, Data General, HP зэрэг компаниуд Мини компьютер үйлдвэрлэдэг байж. Одоогийн персонал комьпютерүүд болон серверүүд үндсэн техник хамгамжын хувьд ерөнхийдөө Микро комьпютерийн ангилалд багтах боловч тэдгээрийн CPU болон үйлдлийн систем Мини комьпютерүүдээс удамшин үсрэнгүй хөгжсөн байдаг. Програм хамгамжын талаасаа эхэн үеийн Микро компьютерүүдэд зориулагдан гарч байсан ашиглахад хялбар үйлдлийн системүүд нь (CP/M, OS/8, RT-11, RSTS) бүгд Мини компьютерүүдийн үйлдлийн системээс удамшин гарсан ба одоо үеийн олон хэрэглэгчийн горимт үйлдлийн системүүд нэг бол Мини компьютерийн үйлдлийн системүүдийг сайжруулан гарч ирсэн аль эсвэл шууд өвлөн авсан байх нь элбэг. UNIX анхандаа Мини компьютерт зориулагдан бүтээгдэж байсан ба Windows NT kernel буюу одоогийн бүх Microsoft Windows үйлдлийн системүүдийн эцэг болсон үйлдлийн систем нь VMS, UNIX зэрэгт тусгагдсан санаануудыг ихээхэн авч ашигласан байдаг.

Бусад холбоотой сэдвүүд