[go: nahoru, domu]

Jump to content

Дипломат харилцааны тухай Венийн Конвенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дипломат харилцааны тухай Венийн Конвенц (Vienna Convention on Diplomatic Relations) — Дипломат эрх зүйн талаарх олон улсын үндсэн гэрээ юм. Энэхүү гэрээг 1961 оны 3 дугаар сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-ний хооронд Вена хотод болсон Олон улсын хурлын үеэр буюу 1961 оны 4 дүгээр сарын 18-нд баталсан юм. Уг Олон улсын хуралд 81 улс оролцож 40 улс уг Конвенцыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Энэхүү Хэлэлцээрээр дипломат албаны үндсэн эрх зүйн байдлыг зохицуулдаг байна. Үүний дотор Дипломат төлөөлөгчийн газрын эрх зүй, түүний үйл ажиллагаа, ДТГ-ын тэргүүнийг томилох үйл ажиллагаа, дипломат эрх ямба, дархан эрх зэргийг зохицуулдаг байна.

Уг Конвенцын 51 дүгээр зүйлийн дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон баталсан баримт бичгийг хадгалуулснаас хойш 30 дахь өдөр буюу 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

2018 оны 10 сарын байдлаар тус Конвенцыг дэлхийн 192 орон соёрхон батлаад байна.

Энэ Конвенц 53 зүйлээс бүрддэг.

Мөн 49 дүгээр зүйлд заасны дагуу Энэхүү Конвенцын англи, испани, орос, франц, хятад зэрэг НҮБ-ын 5 хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалж байдаг байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаатай хуулбарыг соёрхон баталсан бүх улсад илгээсэн байдаг байна.

Монгол Улс энэхүү Конвенцод 1966 оны 11 дүгээр сарын 24-нд нэгдэн орсон байна.