[go: nahoru, domu]

Jump to content

Амарнагийн бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амарнагийн шавар хавтан дээр бичиг

Амарнагийн бичиг (/əˈmɑːrnə/; заримдаа Амарнагийн захидлууд буюу Амарнагийн хавтан гэж нэрлэдэг ба "Эль-Амарна" гэсэн утгатай ЭA товчлолоор эш татдаг, англи. The Amarna letters, Amarna correspondence, Amarna tablets) МЭӨ 1360–1332 оны үед Египетийн эрх баригчид, Канаан, Амурру дахь төлөөлөгчид болон хөрш зэргэлдээх хаант улсуудын удирдагчид хоорондын захидал харилцаа болж байсан шавар хавтан дээр бичсэн баримт бичиг юм.

Уг бичгийг Египетийн 18-р гүрний үед буюу МЭӨ 1350-1330-аад онд Фараон Эхнатоны байгуулсан эртний Египетийн нийслэл Ахетатен хотын (орчин үеийн Эль-Амарна суурин) тууриас олдсон байна. Амарнагийн бичгүүдийг орчин үеийн байдлаар олдоод буй улс хоорондын хамгийн эртний харилцааны дипломат баримт бичиг гэж эрдэмтэд үздэг юм.

Амарнагийн бичиг нь эртний Египет хэлээр биш, харин эртний Месопотамийн бичгийн систем болох дөрвөлжин үсгээр бичигдсэн тул Египет судлалд шинэ үзэгдэл юм. Тэдгээрийн ихэнх нь янз бүрийн аккадын хэлээр бичигдсэн байдаг бөгөөд заримдаа канаан-аккадын холимог хэлээр ч байгаа юм. Үүнд нэг онцгой урт үсэг буюу товчилсон EA 24 нь хурриан хэлний хожуу аялгаар бичигдсэн бөгөөд энэ хэлээрх хамгийн урт үргэлжилсэн текст юм. Өнөөгийн байдлаар 382 шавар хавтан олдоод байна.

Британий мүзейд хадаглагдаж буй 5 Амарныгийн бичиг-хавтан

Амарнагаас олж илрүүлсэн энэхүү бичгүүд нь Египетийн фараонуудын 18 дахь үеийн гүрний III Аменхотеп ба IV Аменхотеп (Ахенатон) нарын хаанчлалын үеэс эхтэй гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна. Үүнд төрийн шинж чанартай, фараоны III Тутмосын Египетийн улсын бүрэлдэхүүнд багтсан Газар дундын тэнгисийн зүүн нутгийн захирагч нар болон гадаадын бүрэн эрхт хаадтай харилцаж байсан захидал харилцааны тухай тэмдэглэл байдаг юм.

Амарна үеийн газрын зураг

Эдгээр түүхэн баримт бичгүүд олдсон газарт системчилсэн судалгааг 1891-1892 онд хийсэн анхны хүн бол Английн археологич Уильям Мэттью Флиндерс Петри (англи. William Matthew Flinders Petrie; 1853—1942) юм. Түүний удирдлага дор уг захидал харилцааны 21 хэлтэрхий олдсон байна. Каир дахь Францын Дорно дахины археологийн хүрээлэнг удирдаж байсан Францын Египет судлаач Эмиль Гастон Чассина (Émile Gaston Chassinat, 1868-1948) 1903 онд дахиад 2 хавтан олжээ. Ассири судлаач, Норвегийн эрдэмтэн Йорген Кнудсон Амарнагийн захидал харилцааны бичвэр бүхий хоёр боть ном хэвлүүлснээс хойш (1907, 1915 онд) дахин 24 шахмал хавтан олдсон байна.

Эдгээр цөөн тооны бичмэл эх сурвалжууд хадгалагдан үлдсэн тухайн үеийн соёл, хаант улсууд, үйл явдал, хувь хүмүүсийн тухай асар их мэдээллийг агуулдаг. Үүнд Эхнатоны хаанчлалын үеийн захидал (Аменхотеп IV гэгддэг Ахенатен), мөн түүний өмнөх Аменхотеп III-ийн хаанчлалын үеийн захидал багтана. Хавтангууд нь 300 гаруй дипломат захидал; Үлдсэн хэсэг нь уран зохиолын болон боловсролын тухай материалуудаас бүрддэг байна.

Эртний энэхүү баримт бичгийн өнөөгийн байрлалууд

[засварлах | кодоор засварлах]

Нутгийн оршин суугчдын олж илрүүлсэн Амарнагийн бичгүүд эхэндээ Египетэд үлдэлгүй гадаадын эртний эдлэлийн зах зээл руу гарч явсан байна. Иймд эдгээр олдворын ихэнх нь Европ, АНУ-ын музейнүүдэд тархан байрлажээ.

  • Берлин хотын Баруун Азийн музейд 202 буюу 203 хэлтэрхий;
  • Британийн музейд-99:
  • Каирын Египетийн музейд-49 эсвэл 50;
  • Францын Луврын музей -7;
  • ОХУ-ын Пушкиний нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музейд-3;
  • АНУ-ын Чикаго дахь Дорно дахины хүрээлэнд-1.