[go: nahoru, domu]

Jump to content

Марша Гей Харден

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Марша Гей Харден
Marcia Gay Harden
Марша Гей Харден 2007 онд
Марша Гей Харден 2007 онд
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1959 оны 8 сарын 14
Төрсөн газар Ла Хойя, КалифорниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1979—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (2000)

Марша Гей Харден (Англи: Marcia Gay Harden, 1959 оны наймдугаар сарын 14-нд Калифорни мужийн Ла Хойя хотод төрсөн) — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин эмэгтэй.

Замналын товчоон

[засварлах | кодоор засварлах]

Харден драмын урлагаар ТИС-д бакалавр, НИС-д магистр горилсон ба «Миллерийн бэлчир» (1990), «Анхны эхнэрүүдийн клуб» (1996), «Флаббер» (1997) болон «Танилц, Жо Блэк» (1998) кинонуудаар олонд танигдсан. Улмаар «Поллок»-ийн (2000) туслах дүрээр «Оскар» гардсан.

«Нууцлаг мөрөн»-ий (2003) туслах дүрээр «Оскар», «Гилд»-эд дэвшсэн Харден «Сансрын ковбойчууд» (2000), «Онгон байгалийн дунд»-дад (2007) ур чадвараа гайхуулсан.

«Манан» киноны (2007) туслах дүрээр «Сатурн»,[1] «Аллагын сахиус» (2009) жүжгийн гол дүрээр «Тони» гардсан.

 Commons: Марша Гей Харден – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Awards for Marcia Gay Harden". Internet Movie Database. Archived from the original on 2013-09-17. Retrieved 2013-08-09.