[go: nahoru, domu]

Jump to content

Могойч загалай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Могойч загалай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Дэд овог: Circaetinae
Төрөл: Circaetus
Зүйл: C. gallicus
Латин нэр
Circaetus gallicus
(Gmelin, 1788)
  үүрээ засдаг   өвөлждөг   бүтэн жил байдаг
  үүрээ засдаг
  өвөлждөг
  бүтэн жил байдаг


Могойч загалай (Circaetus gallicus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм.

Хөл, сарвуу

Энэхүү шувуу нь Газар дундын тэнгис орчим, Орос , Ази (Пакистан, Энэтхэг болон Индонезийн арлууд) тархан нутаглана. Европын хойд хэсэгт амьдрах хэсэг нь өвлийн улиралд Африкийн Сахарын цөлийн бүсэд өвөлжихөөр нүүдэллэдэг. Тэд 9, 10 сард нисээд 4, 5 сард буцаж ирдэг байна. Европт Испанид хамгийн их тоогоор таарна.

Энэтхэгт.

Нас бие гүйцсэн могойч загалай 63-68 см урт, далавчаа дэлгэхэд 185-195 см ба 1.7-1.9 кг жинтэй. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Шар шувуу мэт бөөрөнхий толгойтой, тод шар нүдтэй.

Тэд голдуу хэвлээр явагч, могой, гүрвэлээр хооллоно. Заримдаа жижиг хөхтөн, шувуу, мөн томхон шавьж иддэг. Тэд маш дуу чимээ багатай юм. Үржлийн үед ганц өндөг гаргадаг. Могойч загалай 17 ба түүнээс дээш насална.

Circaetus gallicus
 Commons: Circaetus gallicus – Викимедиа дуу дүрсний сан