[go: nahoru, domu]

Jump to content

Пүнлүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пүнлүү (монгол бичиг: ᠫᠦᠩᠯᠦᠦ; ханз. 俸祿, галиг: Fènglù) нь дундад зууны үеийн зүүн азийн төрт улсуудын төрийн албаны түшмэдийн цалин хөлс, шан харамжийг илэрхийлдэг, хятад гаралтай үг юм.

Манж Чин улсын үед Монголын засаг, засаг бус ноёд, бүх шатны түшмэд албан хаагчид албан тушаал, хэргэм зэргээс хамаарч Манжийн төрөөс пүнлүүг зэрэглэлтэйгээр олгодог байсан. Монгол ноёд түшмэдэд пүнлүүг мөнгө болон торгоор бодож жилдээ 1 удаа олгодог бол хятад нутгийн түшмэлд мөнгө болон амуу будаагаар жилдээ 1 удаа олгодог байжээ. Чин улсын төрөөс олгодог Манжийн хааны угсааны чин ван, жүн ван зэрэг ноёдын пүнлүү нь Хорчин Монгол ноёдынхоос 4 дахин өндөр байсан бөгөөд Хорчины чин ван, жүн вангийн пүнлүү бусад монгол хошуудын чин ван, жүн вангийн цалингаас өндөр байсан. Монгол ноёд нь хэргэмийн пүнлүү, томилогдсон албан тушаалын пүнлүү, гүнж гэгийн эфү болсны пүнлүү, Цянь чин мэнд бараалхсаны пүнлүү, Хааны ордонд жасаалсны, Хааны анд оролцсоны зэргээр юу хийдэг, хэнтэй гэрлэсэн, ямар цолтойгоос хамаарч давхар пүнлүү, шан харамж авч байсан. Пүнлүүг олгохдоо "пүнлүү авах ноёдын тоо, дансыг өвлийн сүүл сарын 15-нд багтаан монгол журганд мэдүүлж, хаврын дунд сарын 13-наас хаврын сүүл сард"[1] багтаан өгч байжээ.

Монгол ноёдын жилийн цалин пүнлүү[2]
Албан тушаал Лан мөнгө Торго
Хорчины Зоригт чин ван, Түшээт чин ван, Дархан чин ван, Халхын 3 хан 2500 лан 40 боодол торго
Хошой чин ван 2000 лан 25 боодол торго
Хорчины Засагт жүн ван 1500 лан 20 торго
Жүн ван 1200 лан 15 торго
Бэйл 800 лан 13 торго
Бэйс 500 лан 10 торго
Түшээ гүн 300 лан 9 торго
Туслагч гүн 200 лан 7 торго
Засаг тайж, тавнан 100 лан 4 торго

Мөн монгол хошуудын ноёд түшмэдэд олгодог торгоны хэмжээ, торгоны төрөл зүйл нь тухайн ноён, түшмэлийн цол хэргэмээс шууд шалтгаалж харилцан адилгүй байсан.

Монгол ноёдын пүнлүүний торго[2]
Торгоны нэрс Хорчины чин ван, Халхын хан Чин ван Хорчины жүн ван Жүн ван Бэйл Бэйс Түшээ гүн Туслагч гүн Засаг тайж, тавнан
1 8 алдын их магнаг торго 2 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
2 8 алдын алтан утаст магнаг торго 1 боодол
3 8 алдын их таж торго 3 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
4 8 алдын нэхсэн дард торго 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
5 8 алдын нолом 2 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 1 боодол
6 8 алдын дотоод торгомсог торго 2 боодол 2 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
7 8 алдын бөст торго 1 боодол
8 8 алдын нэхсэн их торго 5 боодол 3 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
9 8 алдын нэхсэн хөх ис торго 4 боодол 2 боодол 3 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 2 боодол 1 боодол 1 боодол
10 8 алдын нэхсэн ис торго 4 боодол 2 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
11 8 алдын шаа торго 4 боодол 2 боодол 2 боодол 1 боодол 1 боодол 1 боодол 1 боодол
12 6 алдын нэхсэн бүдүүлэг торго 3 боодол 2 боодол 1 боодол
13 6 алдын фэнс 4 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 1 боодол 2 боодол 1 боодол
14 6 алдын нягт хив 4 боодол 3 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 2 боодол 1 боодол 1 боодол
Нийт торгоны тоо 40 боодол торго 25 боодол 20 боодол 15 боодол 13 боодол 10 боодол 9 боодол 7 боодол 4 боодол

Тайлбар:

  1. Магнаг торго: Алт, мөнгөн утас оруулж нэхсэн луу хээтэй торго[3]
  2. Их Таж торго: Өнгө, дотрыг өөр өөр өнгийн утсаар ялгаруулан нэхсэн нэгэн зүйл торгомсог бараа[4]
  3. Дард торго: Алтан утсаар нэхсэн торго[5]
  4. Нолом: Алтан утсаар ар гарган нэхсэн хоргой мэт торго[6]
  5. Дотоод торгомсог: Бүдүүвтэр нэхээстэй торго[7]
  6. Бөст торго: Хөвөн нэхмэл бараа[8]
  7. Ис, Хөх ис торго: Аргүй нэхсэн хөө хар өнгөтэй торго[9]
  8. Шаа торго: ширхгээр сиймхий торлож нэхсэн бөс, сиймхий торго[10]
  9. Хив: Маш нимгэн торгомсог эд[11]
  1. Д, Цогзолсүрэн (2023). Монгол улсын ноёдын цол, хэргэм, зэрэг (1911-1923) (1 ed.). Улаанбаатар: Битпресс. p. 45.
  2. 2.0 2.1 Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны Хууль Зүйлийн Бичиг (in Монгол бичиг). Vol. 1 (1 ed.). Хөх хот: Өвөрмонголын Соёлын хороо. 1989. pp. 249–251.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "Магнаг". mongoltoli.mn.
  4. "Их Таж". mongoltoli.mn.
  5. "Дард". mongoltoli.mn.
  6. "Нолом". mongoltoli.mn.
  7. "Дотоод". mongoltoli.mn.
  8. "Бөст". mongoltoli.mn.
  9. "Ис, Хөх ис". mongoltoli.mn.
  10. "Шаа". mongoltoli.mn.
  11. "Хив". mongoltoli.mn.