[go: nahoru, domu]

Jump to content

Урсула фон дер Ляйен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урсула Гертруд фон дер Ляйен (герман. Ursula Gertrud von der Leyen), төрөхдөө Альбрехт (герман. Albrecht; 1958 оны 10-р сарын 8-нд Бельгийн Елсенэ хотод төрсөн) — Германы болон Европын улс төрч, 2019 оны 12-р сарын 1-нээс хойш Европын Комиссын анхны эмэгтэй дарга. 2024 оны 7-р сарын 18-нд дахин Европын комиссын даргаар сонгогдсон.

Урсула фон дэр Ляейн

Өмнө нь Германы Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005—2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд (2009—2013), Батлан хамгаалахын сайд (2013—2019). Герман Улсын түүхэн дахь анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд юм.

Эцэг Германы улс төрч Эрнст Альбрехт Европын Комисс ажиллаж байхад Бельгийн Елсенэ хотод 1958 онд төрж 13 нас хүртлээ Бельгид амьдарсан байна. 1971 онд тэдний гэр бүл Германы доод Саксоны Ханновер дахь Лерте хотод иргэж ирж сууршьжээ. Урсула фон дер Ляйен 1977 онд Лерте хотын гимнази төгсөөд Гёттинген, Мюнстер хотуудын Их сургуулиудад эдийн засаг үзэж боловсролоо үргэлжлүүлжээ.

Тэрээр 1978 онд Лондон хотын Эдийн засаг улс төрийн сургуульд (англи. The London School of Economics and Political Science, LSE) сурч сүүлд нь Ханноверын анагаах ухааны дээд сургуульд сурч 1987 онд улсын шалгалтаа өгч эмч болж төгссөн байна.

1988-1992 онд Ханноверийн их сургуулийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт туслах эмчээр ажилласан. Урсула фон дер Лейен 1991 онд аспирантур төгсөөд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 1992-1996 онд нөхөр нь Стэнфордын их сургуулийн профессороор ажиллах үед тэрээр гэр бүлийнхээ хамт АНУ-ын Калифорни мужийн Стэнфордод амьдарч байжээ.

1998-2002 онд Ханноверийн Анагаах Ухааны Сургуулийн Эпидемиологи, Нийгмийн Анагаах ухаан, Эрүүл Мэндийн Судалгааны тэнхимд багшаар ажиллаж байгаад 2001 онд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Урсула фон дер Лейен төрөлх герман хэлнээс гадна франц, англи хэлээр ярьдаг.

1990 онд тэрээр германы Ардчисан Социалист Христиан намд элссэн. 2003 онд тэрээр Доод Саксонийн парламентад сонгогдож 2003-2005 онд Кристиан Вульфын танхимд Доод Саксонийн нутаг дэвсгэрийн Нийгмийн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал, гэр бүл, эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. 2005 онд ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Засгийн газарт Гэр бүлийн асуудал, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон юм.

2009 оны Германы Холбооны сонгуульд тэрээр Бундестагийн гишүүнээр сонгогдсон. 2009 оны 11-р сарын 30-нд тэрээр Франц Йозеф Юнгийн оронд Холбооны Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон байна.

Хатагтай Урсула фон дер Ляйен тайж угсаатан, анагаах ухааны профессор Хайко фон дер Ляйентай гэрлээд 7 хүүхэдтэй болсон.

Хүүхдүүд нь: Дэвид Эхтер (1987), Софи Шарлотта (1989), Мария Доната (1992), ихэр Виктория Урсула болон Йоханна Гертруда (1994), Эгмонт Ульрих (1998), Грация Диотима (1999).

 Commons: Урсула фон дер Ляйен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан