Өгөгдлийн сангийн схем
Appearance
Өгөгдлийн сангийн схем (Англи: Database schema) гэж өгөгдлийн сангийн системийн бүтцийг өгөгдлийн санг удирдах системийн ойлгох формал хэлээр илэрхийлснийг хэлнэ.
Хамааралт өгөгдлийн сангийн хувьд схем нь хүснэгт (tables), талбар (fields), харилцан хамаарал (relationships), харагдац (views), индекс (indexes), багцууд (packages), процедур (procedures), функц (functions), queue дараалал (queues), триггер (triggers), төрөл (types), sequence дараалал (sequences), materialized views, синоним (synonyms), өгөдлийн сангийн холбоос (database links), директори (directories), XML схем (XML schema) гэх мэтийг агуулдаг.